ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг завсарлага авлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-05

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Нутгийн өөрөө удирдах тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн заалтуудыг гишүүд дэмжив. Ингээд хойшлуулсан заалтаас бусад саналаар санал хураалт явуулж дууслаа. Санал хураалтын дараа УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж, завсарлага авахыг хүсэв. Тэрбээр “Бид Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтнй саналаар санал хурааж дуусч байна. Хэлэлцүүлгийн явцад хойшлуулсан 10 гаруй багц санал байгаа. Эдгээр саналуудын бүлгийн хурлаар дахин хэлэлцэж саналаа нэгтгэх шаардлагатай байгаа юм. Тиймээс хойшлуулсан саналуудаар завсарлага авах саналтай байна. Бид үдээс хойш 15:00 цаг гэхэд саналаа нэгтгэж амжина” гэв. Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Чуулганы хуралдаан 15:00 цагт үргэлжлэн хуралдана.