ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шалтаг эрэгч

O.Admin
2019-09-06

“Саарал” ордноор нэг зугаалагчид. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Ганболд юм. Тэрбээр Үндсэн хуулиа өөрчлөх үү, эс өөрчлөх үү гэдгийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байхад хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж, “зугаалж” явна. Эцэг хуулиа хэрхэн өөрчилж, шинэчлэхээс жирийн иргэний төдийгүй Монгол Улсын хувь заяа шийдэгдэх юм. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлтэд УИХ-ын гишүүдийн хараа хяналт, үг үйлдэл, байр суурь хамгаас чухал.

Монгол Улс төдийгүй жирийн иргэний эрх ашгийг зөрчсөн нэг ч заалт орох ёсгүй билээ. Эцэг хуулийн шинэчлэлт  биднийг  хөгжилд хөтлөх жим нь болох ёстой. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлтэд анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллах нь  бүү хэл эрүүл мэндээрээ шалтаглан буман зовлон, түмэн бэрхшээл тоочиж суух юм бол иргэдийг төрд төлөөлөх хэрэг байна уу. Цаашилбал,  сонгож, сонгогдох эрхээ мартах ёстой эрхэм гишүүн ээ. Та иргэдийнхээ эрх ашгийг дээдэлнэ үү.  Түүнээс биш  “Надад ямар нэгэн шалтгаан байсан учраас ном журмын дагуу чөлөө аваад явсан.

Эмчид үзүүлэхээр цаг авчихсан байсан. Товлосон цаг хугацаандаа үзүүлэхээр гадагшаа явсан хэрэг. Нэг л өдөр явчихаад ирсэн”  хэмээн өөрийгөө өмгөөлж суух  эрх байхгүй. Таныг  Үндсэн хуулийг огоорч, умартаж явах зуур “саарал” ордонд тухлах хоногийн тоо хором хормоор хорогдсоор л байна. Эцэст нь  танд бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажил, батлуулсан хуулийн төсөл байна уу гэж асуумаар байна. Хэрэв үгүй бол жирийн иргэний амьдралаар амьдарч, тааваараа зугаалсан нь дээр биз дээ.  Энэ мэт шалтаг хайж, үүргээс зугатвал түмнийг төлөөлөх нүүргүй болох биз ээ.

Б.Яруу