ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр Солонгосыг нэгтгэхэд Монгол Улс онцгой нөлөөтэйг онцолжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-14

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалттай уялдуулан тус уулзалттай холбоотой маш олон дүн шинжилгээ хэлэлцүүлэг өрнөж байгаа билээ. Харин саяхан эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд, болон парламентын гишүүд Монгол улсад форум зохион байгуулж, хоёр Солонгосын нэгдэл ба үүнээс улбаалж Солонгос улс нь эдийн засгийн хямралтай нүүр тулах, тус эдийн засгийн хямралын талаарх эцсийн шийдлийг судлах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Тус Форумд оролцогчид Солонгосын ард түмнийг тайван замаар нэгдэх үйл ажиллагааг эхлүүлэхийг уриалсан бөгөөд хойд ба өмнөд Солонгос хоорондоо 70 жилийн хугацаанд ямар шалтгаанаас болж тусгаарлагдаж дайн хийсэн бас үргэлжийн дайны түгшүүртэй байгаа шалтгаануудыг олж тогтоох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Хоёр Солонгосын нэгдлийг эхлүүлэхэд аюулгүй байдлыг хангаж өгөх нь түлхэц өгөх хэдий ч, энхтайвны замаар Солонгосыг нэгтгэх үйл явцыг эхлүүлэхэд 1919 оны Солонгосын ард түмний бослогоор Солонгос улсын тусгаар тогтнолыг олж авсан түүхэн гавьяаг үндэслэж мөн урам зориг авч эхлүүлбэл зохистой гэж тус форумд оролцсон илтгэгчид дурджээ. Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэхэд Солонгос хэдийгээр удирдах боловч бүс нутгийн улсуудын хүч, эрх мэдэл ба олон улсын байгууллагууд жишээлбэл НҮБ-ын туслалцаа шаардлагатай юм.

Өөр нэг гол сэдэв бол Зүүн Хойд Ази дахь өсөж буй Монгол Улсын стратегийн үүрэг оролцоо юм. Монгол Улс болон хойд Солонгос улс нь ЗХУ задарч, санхүүгийн тэтгэмж үзүүлэхээ эцэслэсэн үед яг ижил нөхцөл байдлаас эхэлсэн боловч "их тодорхой" өөр замаар явсан гэж зарим илтгэгчид илтгэлдээ дурджээ. Монгол Улс нь ардчиллын замыг сонгосон бөгөөд иргэд нь хариуцлагатай болон хүний эрхийг эрхэмлэн дээдэлсэн засаглалын үр шимийг хүртэж өсөн дэвшиж хөгжсөөр байна. Энэхүү дүр зураг нь хойд Солонгосын удирдагчдын хэрэгжүүлж болох тод жишээ юм.

Монгол Улс хэдийгээр цөмийн зэвсэгтэй хоёр улстай хөрш боловч цөмийн зэвсэггүй улс юм. Энэ тухайд Хойд Солонгост ч мөн цөмийн зэвсэгтэй байх эсэх талаар сонголт хийх санал болгож байгаа юм. Монгол Улс нь "Олон улсад цөмийн зэвсэггүй улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ба цөмийн зэвсэгтэй 5 улсаас улс төрийн баталгаа гарган ашиг хүртдэг юм". Тиймээс "Монгол Улс нь олон улсын аливаа маргааныг хэлэлцүүлж шийдвэрлэх, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэхэд нэн тохиромжтой улс юм" хэмээн хурлыг зохион байгуулагч, Цэнхэр Сүлд ТББ-ын тэргүүн, Элчин сайд асан Ж.Энхсайхан хэлэв.

Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаар "Улаанбаатар Хэлэлцүүлэг" хэмээх форум сүүлийн 4 жилд болсон ба мөн ингэснээр Хойд Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэхэд Монгол Улс чухал боловч бусдад мэдэгдээгүй үйл ажиллагаа зохион байгуулсан билээ.

Солонгос Улсын нэгдлийн талаарх идэвхтэй олон нийтийн хэлэлцүүлгийг дэмжихийн тулд илтгэгчид 2019 оны 3-р сард Японы колончлол болон эзлэн түрэмгийллээс тайван замаар тусгаар тогтнолоо тогтоосон Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жилийн ойг онцгойлон дурдав. Илтгэгчид мөн олон улсын байгууллагуудаас "Солонгос улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойг иргэд тэмдэглэх үйл явцад Нэг Солонгос улсыг байгуулах түүний зарчим, хэрхэн зөв аргаар биелүүлэхэд санал бодлоо дэвшүүлж тус дэм үзүүлээрэй хэмээн хүсэв". Монгол Улсад болсон энэхүү уулзалт арга хэмжээ нь Ази тивийн улсуудаас Солонгос улсын тусгаар тогтнолын зуун жилийн ойг дэмжих анхны арга хэмжээ байв.

Олон улсын энхтайвны чуулга уулзалттай уялдуулж Япон, Уганда болон Энэтхэгт ижил агуулгаар  олон улсын хурал чуулган болох ба, Солонгос улсын 100 жилийн тусгаар тогтнолыг тэмдэглэж, мөн хоёр Солонгос энхийн замаар нэгдэхийг дэмжиж 2019.03.01-нд Нэг Солонгос гэсэн уриан дор концерт болно.

Америкт төвтэй Олон улсын энхтайвны Байгууллага, болон дорно өмнөд институц ба Нэг Солонгос байгууллага, Өмнөд Солонгост төвтэй Нэгдмэл Солонгосын Хөдөлгөөн ТББ, Монгол улсад төвтэй Нэг Солонгос болон Цэнхэр Сүлд ТББ байгууллагуудын дэмжлэгтэйгээр дээрх хурал зохион байгуулагдав. Мөн Орос, Хятад, АНУ, Монголд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдтэй мөн Монгол Улсын Гадаад хэргийн яам тус чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн байна.