ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Голд живсэн нэг нас зургаан сартай хүүхдийг эрэн хайж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-09

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Ховд” голын усанд  09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү 1 нас 6 сартай, эрэгтэй Д живсэн тухай дуудлага 2019.09.08-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 180 км замыг туулан 2019.09.09-ны өдрийн 00:02 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг тус өдрийн 06:30 цагт эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй аж.