ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн зарим дүрмийг өөрчиллөө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-09

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/196 дугаар тушаалаар “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”, “Цагдаагийн хүрээний дүрэм”, “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм”-үүдийг шинэчлэн баталлаа.

Дээрх дүрмүүд анх 1934 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын “Цагдан сэргийлэхийн тухай дүрэм” нэртэйгээр батлагдаж өнөөдрийг хүртэл Цагдаагийн албаны үйл ажиллагаанд шинэчлэгдэн батлагдсаар, алба хаагч нар үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж ирсэн юм.

“Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”, “Цагдаагийн хүрээний дүрэм”, “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм”-үүдэд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг дүрмүүдэд хэрэглэж байсан зарим зүйл заалтыг өөрчлөн найруулж, шинээр томъёолжээ.

Цагдаагийн алба хаагч илтгэл өгөх, авахдаа малгайтай ёсолж дуусмагц ёсолгоог буулгадаг. Албаны байр болон цагдаагийн байгууллагын албан ёсны үйл ажиллагаа явагдаж байгаа газарт алба хаагчид уулзахдаа бие биедээ малгайтай ёсолно.

Шинэчилсэн дүрэмд цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэх болон хичээл сургууль, хурал зөвлөгөөн хийж байхад удирдах албан тушаалтан орж ирвэл удирдаж байгаа, эсхүл түрүүлж харсан цагдаагийн алба хаагч бусдад хандаж: “Анхаар”, “Бос”-“Номхон” командуудыг дараалан өгч, илтгэж мэдэгдэнэ.

Мөн дүрэмд Хууль сахиулах үйл ажиллагаа гэх нэр томъёог Цагдаагийн албаны тухай хуульд нийцүүлэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэмээн тус тус өөрчилжээ.