ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр

Б.ГАНЗОРИГ
2019-09-10

НАМРЫН ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 12. ЕСӨН УЛААН ЦАГААН НОХОЙ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 06.20-19.14

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.