ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

300 га газрыг 60 жилийн хугацаатайгаар хятадуудад зарсан гэв

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-10

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэд бэлчээр, тариалангийн газраа харийнханд булаалгахдаа туллаа хэмээн төр засгийн эрхмүүдээс тусламж хүсчээ. Учир нь тус сумын Засаг даргын үзэмжээр БНХАУ-ын иргэдийн эзэмшилд 600 гаруй га газар шилжсэн гэх мэдээллийг иргэд өгч байгаа юм. Тодруулбал, тус сумын 300 гаруй газрыг 60 жилийн хугацаатай хятадуудад эзэмшүүлэх шийдвэрийг сумын засаг дарга н.Баярбаатар гаргасан хэмээн үзэж ийнхүү төр засагт хандаж байгаа аж.

Байгалийн үзэсгэлэн цогцолсон Шаамар сумынхан газар тариалан, мал аж ахуйгаар амьдралаа залгуулсаар ирсэн. Гэтэл Шаамар сумын Засаг дарга н.Баярбаатар эрх мэдлээ ашиглан газар нутгаа харийнханд зарж байгаа талаар нутгийн иргэд хэлжээ. Тэрбээр газар тариалангийн чиглэлээр олон зуун га газрыг 60 хүртэлх жилийн хугацаатай эзэмшүүлж буй нь малын бэлчээрийг үгүй хийж, газар тариалангийн газрыг нутгийнхандаа бус хятадуудад эзэмшүүлдэг гэх. Түүнчлэн сумын Засаг дарга ойр ойрхон БНСУ руу эмчилгээнд явдаг гэх бөгөөд ард иргэдтэйгээ уулзалгүй зугтдаг талаар нутгийн иргэд бухимдан ярьсан байна. Эхний ээлжинд тэрбээр 300 га газрыг “Сэлэнгэ үндэс”ХХК-иар дамжуулан хятадын компанид эзэмшүүлсэн нь нутгийн иргэдийн гарт аль хэдийн оржээ. Харин аймгийн холбогдох байгууллагын удирдлагууд тус 300 га газрыг хуулийн дагуу ашиглагдаж байгаа хэмээн мэдээлсээр өдийг хүрч. Учир нь сумын засаг дарга н.Баярбаатар нь өөрийн хамсаатнуудаараа хүрээлүүлэн Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж нутгийн иргэд дэмжсэн хэмээн хэлдэг хэмээн иргэд мэдээлэв. Тиймээс нутгийн иргэд “Шаамар нутгаа аваръя” гэсэн уриан дор эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна.