Сагсан бөмбөгийн ДАШТ-ий шилдэг 8 баг тодорлоо

Б.ГАНЗОРИГ
2019-09-10

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн Сагсан бөмбөгийн ДАШТ үргэлжилж байна. Багууд хэсгийн тоглолтууд дуусч хасагдах шатанд үлдэх шилдэг 8 баг тодорлоо. Өчигдөр К болон L хэсгийн тоглолтууд болсон бөгөөд Бразил болон АНУ-ын багууд тоглож 89-73 харьцаагаар АНУ-ын баг хожиж К хэсгийг тэргүүллээ. Улмаар хасагдах шатанд Францын багтай учраа таарсан бол Бразилын баг ийнхүү ДАШТ-ий тоглолтоо дуусгалаа. 

Харин Грек шилдэг наймд үлдэхийн төлөө Чехийн багтай тоглож 77-84 харьцаагаар Грек хожсон ч хэсгээсээ гарч чадалгүй шилдэг 8-ын хойно нь үлдлээ. Харин хожигдсон Чехийн баг шилдэг 8-д багтаж Австралийн багтай тоглохоор боллоо.