ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дөрвөн иргэнийг угааржилтын бүсээс гаргалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-10

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар 01:20 цаг ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраасан байна. Мөн гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалсан аж.

Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа талаар  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.