ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Намрын ногоон өдрүүд-2019” болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-11

“Намрын ногоон өдрүүд-2019” үйл ажиллагааг энэ сарын 18-24 өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулах аж. Энэ үеэр баяжуулсан хүнс, Атар-60 жил, Үндэсний хоол, Мах сүүний анхдугаар аян болон Органик хүнс гэсэн өдөрлөгүүд тус тус болно. Мөн  иргэдийн эрүүл аюулгүй хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах болон хэрэглэгчдэд ургацын дээжийг шууд нийлүүлэх юм. Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс энэ удаагийн арга хэмжээг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор зохион байгуулж байгаа аж.