ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчдыг 55 мянган төгрөгөөр биеийн тамирын хувцас авахыг шаарджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-11

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн багш, удирдлагууд сурагчдадаа 55 мянган төгрөгөөр биеийн тамирын хувцас авахыг шаарджээ. Энэ дагуу мэдээллийг сурагчдын эцэг эхчүүд мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн аж.Тус мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль болон Хан-Уул дүүргийн сургуулиудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.