ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчдын үдийн цайны тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-11

Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн байна.

Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг илтгэж байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллэсэн юм.