ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг цагдан хорино

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-16

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг энэ сарын 9-10-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж 48 цаг саатуулаад байсан. Харин Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн сулласан юм. Ингэхдээ тэднийг Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж.

Тэгвэл прокурор уг асуудалд эсэргүүцэл бичиж, шүүх дахин хуралдсанаар Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ. Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 100 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахдаа хүүгийн төлбөрөөс идсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.