ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлтээ хийлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-16

Хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ юм. Тус явуулын үйлчилгээ нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой ажээ.

Энэхүү автобустай үйлчилгээг мэргэжлийн баг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах бөгөөд Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм.

Хүүхэд хамгааллын нэртэй энэхүү автобус хаана очиж зогсоно, тэр газар “хүүхэд хамгааллын цэг” болно. Автобус дотор хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, залуу хосуудад тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх самбар, ном, гарын авлага, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөө тасалгаа, хүүхэд хамгааллын зөрчлийг даруй бүртгэж, нэгдсэн системд оруулах эрсдлийн программ, тоглоомын булан, номын сан гээд олон зүйл бий. Эцэг эхчүүд, хүүхдүүд, гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн асуудал, нийгэмд тулгамдаж буй сөрөг үзэгдлүүдийг сайн сайхан замд орох учир шалтгаан, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болно.