ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбуудайн урамшууллыг 100 мянган төгрөг болгоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд   Төв, Сэлэнгэ аймагт ажиллав. 

Тэд Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж,  ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан байна

Энэ онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тоннтөмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын   тэжээлийн ургамал хураан авах боломжтой    гэсэн тооцооо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

Энэ жил улсын хэмжээнд 340 мянган га талбайд үр тариа тариалсан бөгөөд 400 мянган орчим тонн улаан буудай хураахаар төлөвлөжээ.   Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулахыг зорьж байгаагаа тариаланчдад дуулгасан. Тиймээс  улаан буудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу  нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдсэн байна.