ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр

Б.ГАНЗОРИГ
2019-09-17

НАМРЫН ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 18. ХОЁР ХАР МЭНГТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
        
        Үс засуулвал: Эд малын гарлагатай
        Наран ургах, шингэх: 06.28-18.59

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.