ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөшигийн хөндийн замыг нээжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-17

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг нээжээ.

Тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг. Тиймээс жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Уг зам нь нийт 32.226 км урт, 31.0 м өргөн, хоёр урсгал бүхий 6 эгнээ асфальт бетон хучилттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.

Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тууш замд:

  • явган зорчигч,
  • ердийн хөсөг,
  • унадаг дугуй, мопед,
  • трактор болон өөрөө явдаг машин механизм,
  • техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тус тус хориглоно

Тууш замд:

  • жолоодлогын дадлага хийх
  • ухрах болон буцаж эргэх;
  • түр ба удаан зогсох;
  • бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явахыг тус тус хориглоно.