ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

5 буудлаас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног хаана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-17

Таван буудлаас 7 буудал хүртэлх замын хөдөлгөөнийг  энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 23:00 цаг хүртэл хоёр хоногийн хугацаанд бүрэн хаахаар болжээ.   Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажлыг хийж буй учир ийн хааж байгаа аж.

Уг ажлын хүрээнд 5 буудлаас 7 буудал хүртэл 3 цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа.