ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

33 настай иргэн сураггүй алга болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-17

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багт тус сумын харьяат 33 настай иргэн сураггүй алга болжээ. Тэрбээр  ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураг алдарсан байна.  Алга болсон иргэний тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр орой 17 цагийн  үед ирсний дагуу эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй аж.

Онцгой байдлын алба хаагчид Ховд голын усанд иргэн С-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тус сумын Их булан багийн харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Бүргэд багийн “Арал” гэдэг газар, Ховд голын уснаас гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.