ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цусны донорын дэлхийн өдрийн өдөрлөг боллоо

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-14

Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. 2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг томоохон үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо.

Энэхүү өдрийг тохиолдуулан “Хүүхэд залуучуудын хөдөлгөөн”-ий гишүүд флаш моб бүжиглэж, олон арван иргэн, байгууллага цусаа хандивлаж оролцсон байна. Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг томоохон үйл ажиллагааг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.