ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Англиас ирсэн багш хар тамхи авч яваад баригджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-17

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өчигдөр 06:45 цагт хар тамхи биедээ хадгалж явсан гадаадын иргэнийг баривчилжээ. Тодруулбал, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь 2019 оны 08 дугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монголд иржээ.

Тэрбээр НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг 6 гр хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон аж. Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь мөн тогтоогджээ.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ.