ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар хуралдана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж, таван асуудал танилцуулахаар товложээ.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл – Ө.Энхтүвшин
  • Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл – Л.Оюун-Эрдэнэ
  • Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл - Н.Цэрэнбат
  • Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай – Н.Цэрэнбат
  • Монгол, Украйны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл – Д.Цогтбаатар
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай – Ч.Хүрэлбаатар
  • Төслийн жагсаалт батлах тухай – Ч.Хүрэлбаатар
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төсөл - Ч.Хүрэлбаатар
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай – Х.Баделхан
  • Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай – Б.Энх-Амгалан
  • Бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай – Д.Сумъяабазар
  • Бусад – У.Хүрэлсүх

ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ:

  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн ургац хураалтын ажлын явцтай МУ-ын Ерөнхий сайд танилцсан дүнгийн талаар – Л.Оюун-Эрдэнэ
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар - Л.Оюун-Эрдэнэ
  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар – С.Чинзориг
  • “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар - Ц.Даваасүрэн
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх талаар – Ц.Даваасүрэн