ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-18

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  гуравдугаар хороонд өчигдөр /2019.09.17/ нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10:20 цагт очиж  хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан  охины цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн аравдугаар хороонд нэг нас  ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс  эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.