Б.Шоовдор шөвгийн наймд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-18

Чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэл Нур-Султан хотноо үргэлжилж байна. Дөнгөж сая 59 кг-ын жинд өрсөлдсөн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор эхний ялалтаа авлаа. 

Манай бөх шөвгийн 16-д Румыны Катерина Жидачевскатай учраа тааран барилдаж,  4:0-ээр буулгаж авсан юм. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд Туркийн Элиф Яниктай хүч үзэхээр болоод байна.