Өнөөдөр манай 7 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-19

Чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэл Нур-Султан хотноо үргэлжилж байна. Өнөөдөр манайхаас 7 бөх барилдана. Өчигдөр барилдсан 4 бөхөөс хоёр нь дагаж, нэг нь хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн. Тодруулбал, Б.Шоовдор өчигдөр  1/2 шигшээд 2016 оны Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораистай барилдаж 1:2-оор ялагдсан. Өнөөдөр тэрбээр хүрлийн төлөө барилдах юм.  Манай бөх гурав дахь удаагаа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч байна. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн. 

Түүнээс гадна, С.Цэрэнчимэд, Х.Болортуяа нар дагаж барилдахаар болсон билээ. Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын барилдаан болно. Эдгээр жингүүдэд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар хүч үзэх юм.