Дэлхийн аварга С.Батцэцэг эхний өрсөлдөгчөө цэвэр яллаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-19

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглож байгаа Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг эхний барилдаанаа хийлээ. Манайх бөх эхний тойрогт Узбекстаны Нулифар Гадаеватай  барилдаж, цэвэр ялж, ямархуу энтэй тамирчин бэ гэдгээ харуулсан юм. 

Барилдааны эхэнд С.Батцэцэг мордож дөрвөн оноо аваад, үргэлжлүүлэн даралтаар цэвэр хожлоо.  Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьева.