ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатар дүүрэгт Сайн карт хүлээлгэн өглөө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-19

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглосон.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт иргэдийн өвлийн өрхийн хэрэглээнд зориулж сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллах аж.

Өчигдөр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш авах эхний 17,228 ширхэг “Сайн карт”-ыг 9, 11-20 дугаар хороонд хүлээлгэн өглөө. Уг картыг өнөөдрөөс эхлэн хороод айл өрхүүддээ хэсгийн ахлагчаараа дамжуулан тараана.

Сайжруулсан түлшийг авахдаа “Сайн карт”-аа зөвхөн дүүрэгт байрлах түлш борлуулагч нарын гар утсанд суулгасан аппликшэнд уншуулж худалдан авалт хийх юм. Бусад дүүрэгт карт уншигдахгүй юм байна.