Т.Тулга шөвгийн наймд үлдэж, Э.Бэхбаяр ялагдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-19

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглож байгаа Т.Тулга шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр шөвгийн 16-д Нидерландын Масуд Ниазитэй  барилдаж, цэвэр ялсан юм. Манай бөх ¼ шигшээд эзэн орны Даулет Ниязбековтой барилдана. 

Тэгвэл 57 кг-д зодоглосон Э.Бэхбаяр дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевтай барилдаж, энэ тэнцүүхэн өрсөлдөөний эцэст 5:2-оор ялагдлаа. Гэхдээ манай бөхөд дагах боломж бий. Заур Угуев финалдвал манай бөх дагаж барилдана.