ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Консулын газраас сэрэмжлүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-20

Хонгконгод энэ оны зургадугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа билээ. Олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна.  Энэ сарын 21-ний өдөр Tuen Mun, Yuen Long дүүргүүдэд 15:00, 19:00 цагуудад, 22-ны өдрийн 12:30-аас Хонконгийн олон улсын нисэх буудал, 28-ны өдөр 2014 онд өрнөсөн “Шүхэрт хөдөлгөөн” эсэргүүцлийн жагсаалын таван жилийн ой тохиож байгаа бөгөөд тус өдөр зохион байгуулах жагсаалын байршлыг мэдэгдээгүй байна. Мөн ирэх сарын 1-ний өдөр “Chinazi” хөдөлгөөн зохион байгуулах талаар мэдээлэл гарсан бөгөөд мөн байршил тодорхойгүй байгаа аж. Тиймээс  иргэд Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байгаа ажээ.