С.Батцэцэг олимпын эрхээ авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-20

Казахстаны нийслэл Нур-Султан хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна.  Тэгвэл олимпын жинд зодоглож байгаа манай хоёр бөх Токиог зорих эрхээ авлаа. Тодруулбал, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг дагах барилдаанаа хийж, ялснаар олимпын эрхээ авлаа.

Манай бөх Францын Кумба Ларрокыг 12:2-оор буюу оноогоор цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрбээр орой хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Алла Черкасоватай барилдана.