ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

32-ын уулзвараас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног бүрэн хаана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-21

Энэ амралтын өдрүүдэд гурван газар зам хааж, засварын ажил хийнэ. Тухайлбал, өчигдөр оройн 23:00 цагаас маргааш шөнийн 00:00 цаг хүртэл 32-ын уулзвараас 7 буудал хүртэлх замыг бүрэн хаажээ. Энэ хугацаанд Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын ажлын угсралтыг хийх юм байна. 

Мөн өнөөдрийн 23:00 цагаас маргааш өглөөний 06:00 цаг хүртэл 10 дугаар хорооллын замыг хааж, шугам угсралтын ажил хийх аж. Түүнээс гадна, өнөөдөр 09:00-16:00 цаг хүртэл "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвараас Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг хааж байна.