Өнөөдөр Н.Дагвасүрэн тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-21

Узбекстаны Ташкент хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, манайхаас дөрвөн бөх гарч барилдана. 

Эрэгтэйчүүдийн 73 кг-д бөх зодоглоогүй бол 81-д Н.Дагвасүрэн барилдана. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Беларусын бөх Бекмурзаев Юнустай барилдана. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Баасанжаргал барилдах бөгөөд манай бөх эхний тойрогтоо хийлээ. Удаах тойрогт тэрбээр Екатерина Волковатай барилдана. Тэгвэл 70 кг-д Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар зодоглож байна. Ц.Батцэцэг эхний тойрогтоо Кубын Кортис Алдаматай барилдах бол М.Даваасүрэн Солонгосын Ким Сён Жёнтай барилдана.