Ц.Батцэцэг ялж, М.Даваасүрэн ялагдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-21

Ташкентын Гран при тэмцээний хэсгийн барилдаанууд болж байна. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн хоёр бөх барилдлаа. Ц.Батцэцэгийн хувьд эхний тойрогтоо Кубын бөх Кортес Алдаматай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр буулгаж авав.  Манай бөх дараагийн тойрогт Нидерландын бөх Ягер Хайлдитай барилдана. 

Тэгвэл М.Даваасүрэн эхний тойрогтоо Солонгосын бөхөд базари үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.