Ө.Батзул шөвгийн наймд шалгарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-22

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 97 кг-н жинд өрсөлдөж буй “Аврагч” спорт хорооны тамирчин Ө.Батзул шөвгийн 16-д Азийн наадмын хошой мөнгөн медальт Киргизстаны бөх Магомед Мусаевыг 4:4 харьцаатай яллаа. Улмаар шөвгийн 8-д шалгараад байна. Хэдийгээр хоёр бөхийн оноо тэнцсэн ч бүхэл онооны ялалт манай бөхийн талд ирсэн юм. Одоо түүнийг Казахстаны бөх Алишер Ергаль дунд шөвөгт хүлээж байна. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал алдарт А.Садулаев болон Умард Македон улсын бөх М.Нуров нарын ялсантай нь хагас шигшээд барилдана.