Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ

O.Admin
2019-09-22

Сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ-ий хагас шигшээгийн тулаанууд боллоо. 

Манай улсаас медалийн болзол хангаад байсан ганц тамирчин болох Азийн наадам, ААШТ-ий аварга Э.Цэндбаатар 57 кг-н жинд медалийн өнгөө хувиргах тулааныг Узбекстаны боксчинтой хийж, 5:0 харьцаатай хожигдож Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тус тоглолтын дараа Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Батнасан тулааны шийдвэрийг эсэргүүцэн ОУ-ын боксын холбоонд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн байна.

Гэвч тэмцээний шүүгчийн баг бичсэн эсэргүүцлийг хүлээж авахгүй гэжээ. Ингэснээр Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэв.