ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэхийг шаардлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-23

Нийслэлийн 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэхийг хүсэж, өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийдээ. Тэд  Монгол тэмүүлэл” хэмээх сургуультай хамт нэг байранд зэрэгцэн хичээллэж байна. Манай хүүхэд энэ жил нийслэлийн 133 дугаар сургуулийн  нэгдүгээр ангид элсэн орж дөрвөн ээлжээр хичээллэж байна. Уг нь нэгдүгээр ангийн хүүхэд 4-5 цаг хичээл үзэх ёстой ч анги танхимд хүүхдүүд хүрэлцэхгүйн улмаас хоёрхон цаг хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа юм. Манай хорооны эцэг эхчүүдийн төлөөлөл бид өнгөрсөн хавраас эхлэн “Монгол тэмүүлэл” сургуулийг өөр газарт нүүлгэж, сургуулийн байрыг 133 дугаар сургууль эзэмших ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж.