ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын хөрш улс дахь Энэтхэгийн буддизмын хөзөр

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Энэтхэг улсад тав хоногийн хугацаатай айлчлал хийсэн. Тус айлчлалын талаар Энэтхэгийн хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн мэдээлснийг уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ. 

БНХАУ бүс нутаг дахь буддын шашны урсгалыг дарах, хянахыг оролдож буй энэ үед Энэтхэг Ази дахь буддызмын тугаа Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалын үеэр хатгаж, өөрсдийн хүчээ зузаатгалаа. 

Тодруулбал, Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан БНЭУ-аас Гандантэгчинлэн хийдэд бэлэглэсэн Бурхан багшийн сэрэг дүрийг нээх ёслолын ажиллагааг хамтдаа шууд хүлээн авч үзсэн юм. Монголын хүн амын ихэнхийг буддын шашинтнууд эзэлдэг. 2015 онд Моди Монгол Улсад айлчлах үедээ Гантэгчинлэн хийдэд залбирал үйлдэж, бурхан буддагийн сэрэг дүрийг бэлэг болгон өгөхөө амлаж байжээ. Харин энэ сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатарт “Самвад-III” олон улсын хурлыг зохион байгуулах үеэр бурхан багшийн дүрийг хүндэтгэлтэйгээр ганданд залсан байна. “Самвад-III” хуралд олон улсын бурхны шашны тэргүүн, эксперт, судлаачид хүрэлцэн ирж, буддизмтай холбоотой орчин үеийн асуудлаар санал солилцсон байна. 

Гандантэгчинлэн хийд нь Монголын буддын шашны төв хийгээд түүхэн дурсгалт газар юм.  Мөн зургадугаар сарын 21-23-ны өдүүдэд Азийн буддын шашны энх тайвны 11 дүгээр чуулганыг зохион байгуулсан. Тус чуулганд Япон, Тайланд, Умард Солонгос, Балба, Бутан, Бангладеш, Шри Ланк, ОХУ, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг 14 орны 150 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ. Албан ёсны мэдэгдэлд дурьдсанаар “Бурхан багшийн сэрэг дүрийн нээлтэд Энэтхэгийн Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, шууд хүлээн авч үзсэн нь буддагийн бүх нийтийн захиасыг хоёр улсын ард түмэн хүндэтгэн үзэж байгаагийн илрэл” хэмээсэн байна. Өмнө нь Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Улаанбаатарын утааг бууруулахад Энэтхэг улс хэрхэн туслалцаа үзүүлэх боломжтой эсэх талаар санал солилцож байв. Баттулга Дели, Бодх Гая, Бенгалуру хотод айлчилж байна.

Энэтхэг нь далайд гарцгүй орнуудад Модигийн тус улсад хийсэн айлчлалын үеэр зарласан зээлийн шугамаар газрын тос боловсруулах үйлдвэр барихад нь туслаж байна. 2015 онд Ерөнхий сайд Моди тус улсад айлчилсан анхны Энэтхэгийн Ерөнхий сайд болжээ. Х.Баттулга Дэли, Бод Гаяа, Бенгалуру зэрэг хотуудад айлчилж байна. Энэтхэг улс нь далайд гарцгүй тус улсад газрын тосны боловсруулах үйлдвэр барьхад тусалж, хөнгөлөлттэй зээл олгохоо Модигийн айлчлалын үеэр мэдэгдэж байсан юм. 2015 онд Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар анх удаагаа тус улсад айлчилж байв. 

thehindu.com: Энэтхэг, Монгол хамтран сансарт судалгаа хийнэ

Энэтхэг, Монгол хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны  шинэ хэмжигдэхүүн болох сансрын уудмыг энхийн зорилгоор хамтран судлах, ашиглах болон  гамшгийн менежментийн талаарх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Энэтхэг улс сансар судлал болон гамшгийн менежментийн чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр болж байгаа аж. 

Ерөнхийлөгчдийн хамтарсан мэдэгдэлд дурьдсанаар сансрын хамтын ажиллагаа нь цаг агаарын урьдчилсан мэдээ авах, алсын зайн судалгаа хийгээд сансар огторгуйг энхийн зорилгоор судлах боломжийг олгох юм. Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Улаанбаатарт болсон Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн сэрэг дүрийн нээлтийн ёслолыг шууд дамжуулан үзсэн юм. 

Энэ үеэр Энэтхэгийн дэмжлэг­тэйгээр баригдаж буй Кибер аюулгүй байдлын судалгааны төвийн талаар талууд санал солилцжээ. Тус төв тун удахгүй ашиглалтад орох аж. Энэтхэг, Монгол хоёр улс “Нүүдэлчин заан”, “Хааны эрэлд” зэрэг цэргийн хамтарсан сургуулилтыг байнга хийдэг бөгөөд цаашид ч төрөл бүрийн мэргэжлээр иргэдээ чадавхжуулахад Монголд туслахаа Энэтхэг улс амлалаа. 

Business-standard.com: Энэтхэгийн санхүүжилттэй газрын тосны үйлдвэрийг 2022 он гэхэд барьж дуусгана

Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын тусламжаар Монголд баригдаж буй газрын тосны үйлдвэр 2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Эл үйлдвэр ашиглалтад орсноор Монголын газрын тосны хэрэгцээний дөрөвний гурвыг хангах боломж бүрдэнэ хэмээн Газрын тос, байгалийн хийн сайд Дармендра Прадхан мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийсэн тав хоногийн айлчлалын үеэр Х.Баттулга болон тус улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр  Газрын тос, байгалийн хийн  сайд “Энэтхэг Монгол хоёр улс халуун дотно найрсаг харилцаатай. Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол улсад хийсэн түүхэн айлчлал Монгол-Энэтхэг улсын харилцаанд парадигмын өөрчлөлт авчирсан. Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын тусламжтайгаар Монгол Улсад баригдаж буй 1.5 сая тоннын хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр баригдаж буй нь үүний нэг тод жишээ” хэмээлээ. 

“Engineers India Ltd” компани 2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох уг үйлдвэрийн төсөлд инженерчлэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд Монголын газрын тосны хэрэглээний дөрөвний гурвыг хангана хэмээн Прадхан хэллээ.

Харин Монголын Ерөнхийлөгч түүний энэ удаагийн Энэтхэгт хийж буй айлчлал бүхий л салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бэхжүүлэх боломжийг олгож байна гэдгийг онцоллоо. Тэрбээр “Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлах үедээ газрын тосны үйлдвэр барьхад зориулж, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдөр бид боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц буюу зам, төмөр зам, эрчим хүчний шугам сүлжээгээ татаад дуусч байна. Үйлдвэр баригдсанаар Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдэд маш том боломж олгох болно” гэв.