ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ыг тараах нь буруу гэж иргэд үзжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-24

Mongolian Poll мэдээлэл судалгааны төвөөс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрд энэ оны нэгдүгээр сараас хойш өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулах зорилгоор хийсэн “Улс төрийн барометр-XIV судалгааны үр дүнгээс энэ удаа “зөвхөн улс төрийн сэдвээр хийсэн санал асуулгын үр дүн”-г олон нийтэд нээлттэй толилуулжээ. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн нийт 1200 иргэнийг сүүлийн дөрвөн жил хамруулж байгаа бөгөөд, энэ удаагийн судалгааны анхдагч мэдээллийгесдүгээр сарын 19-21 ны өдрүүдэд цуглуулсан аж.

Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж анхдагч мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргасаар байх юм. Судалгааны түүврийн хэмжээ ±3.0%-ийн алдааны хязгаар дотор эх олонлогийн тодорхой шинж тэмдгийг 99.4 хувийн итгэх магадлалтайгаар төлөөлөх чадвартай байна.