ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Оюун-Эрдэнэ: Сар гаруйн дараа салаа замын уулзварт очно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-24

Засгийн газрын 62 дугаар тогтоолын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва нар Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна.

Тэрбээр, "Бид сар гаруйн хугацаанд утаанаас салах уу, утаатайгаа байх уу гэдэг салаа замын уулзварт очно. Түүхий нүүрсийг хориглож шахмал түлш хэрэглэнэ гэдэг хэцүү шийдвэр байсан. Тиймээс үр дүнг үзэхээс өөр арга зам байхгүй. Энэ бүхний төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа танай хамт олонд баярлалаа" гэлээ.
 

Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, "Энэ төслийн хэрэгжүүлэх гэж Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа хичээл зүтгэл гаргаж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа бүх алтан албан хаагчдад ажлын амжилт хүсье" гэлээ.