ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөнгөний бодлогын талаарх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-26

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барих юм. Ирэх онд Мөнгөний бодлогын чиглэлээр таван чиглэлд анхаарлаа хандуулахаар тусгажээ.

Тухайлбал, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, олон улсын холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах. АНДББ-ын зүгээс 2019 оны тавдугаар сарын 22-нд ирүүлсэн албан бичигтээ Монгол Улсын зарим үнэлгээ “хагас хангасан” түвшинд ахих боломжтойг дурдсан хэдий ч ФАТФ-ын зүгээс Монгол Улс Харилцан үнэлгээний тайланд дурдсан доголдлыг арилгаагүй, ахиц дэвшил гаргаагүй гэж үзвэл 2019 оны аравдугаар сарын 19-нд болох чуулганаараа Монгол Улсыг “саарал жагсаалт”-ад оруулах эрсдэл хадгалагдсаар байгаа аж.

Мөн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр, төлбөрийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах. Монгол Улс  2020-2024 онд хүлээгдэж буй 14.3 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өрийн эргэн төлөлт хийнэ. Гэвч эдийн засаг нь ганцхан тулгууртай. Тиймээс гадаад өрийн төлөлт, түүхий эдийн үнийн уналтын мөчлөгтэй давхцах эрсдэлтэй тул бодлогын сахилга батыг хангах, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах нь чухал хэмээн үзжээ.