ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-27

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болохоор товлогдсон аж. Эргэн сануулбал, тэрбээр  2017оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан юм. Харин 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан юм.  Д.Гантулгын холбогдсон дээрх хэргүүдэд  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.