ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНЧУ-ын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн айлчлал эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-30

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Талууд өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм. Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.

Харин маргааш буюу мягмар гарагт /2019.10.01/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, лхагва гарагт /2019.10.02/ Хөшигтийн хөндий дэхь олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцана гэдгийг  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.