ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ сарын 04-нийг хүртэл хилийн боомтууд амарна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-01

БНХАУ-ын Үндэсний баяр энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд болж байгаатай холбоотойгоор хууль тогтоомжийн дагуу Хятадтай хиллэдэг Монголын авто замын боомтууд амрах юм. Харин энэ сарын 4-нөөс хэвийн ажиллах аж. Харин галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу явах юм байна.

Амарч буй авто замын боомтууд:

Замын-Үүд

Гашуунсухайт

Булган

Байтаг

Хавирга

Бичигт

Шивээхүрэн

Ханги

Бургастай

Даян

Баянхошуу

Сүмбэр

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.

Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтуудыг хийдэг байна.