ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганаар 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-01

УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийн Сангийн сайд Ч.хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “ 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогийн гүйцэтгэл 9.3 их наяд. Төсвийн зарлага мөн 9.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа тохиолдож байна. Энэ нь ДНБ-ний 0.09 хувьтай тэнцэж байна. нэгдсэн төсвийн нийт орлого 10.4 их наяд төгрөгт хүрлээ. Төсвийг тодотгохгүйгээр төсвийн сахилга батыг чанд мөрдүүлсэн жил боллоо. 2018 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6.8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1.6 их наяд төгрөгөөр буюу 31.1 хувиар давлаа. Төсвийн зарлага 7.2 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 6.9 хувиар бага байна. Улсын төсвийн тэнжвэржүүлсэн тэнцэл 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. засгийн газрын санхүүгийн тайланд нийт 56.8 их наяд төгрөгийн хөрөнгө, 29.8 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагналаа” гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.