Хьюстон Рокетс урьдчилсан шатны эхний тоглолтоо хийлээ

Б.ГАНЗОРИГ
2019-10-02

NBA-ын шинэ улирал эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Харин шинэ улирлын өмнөх урьдчилсан тоглолт Хьюстон Рокетс болон Шаркс багуудаар эхэллээ. Тус тоглолт 71-140 харьцаагаар Хьюстон Рокетс бутниргэжээ. Тус тоглолтод Жеймс Харден 21 минут тоглохдоо 10 оноо, 12 самбар, 17 дамжуулалтыг гүйцэтгэж трипл дабл гүйцэтгэсэн бол Клинт Капела 25 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Донатас Мотиэжунас 27 оноо, 11 самбараас бөмбөг авчээ