23 хүртэлх насны сагсчид хоёр хожигдол хүлээлээ

Б.ГАНЗОРИГ
2019-10-03

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжоү хотод өчигдөр нээлтээ хийж дөрвөн өдөр үргэлжлэх билээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр манай эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд хэсгийн тоглолтуудаа хийнэ. Эрэгтэй баг дөнгөж сая хоёр дахь тоглолтоо Сербийн багтай хийж 21-18 харьцаагаар ялагдал хүлээж эхний өдрийн тоглолтод 2 хожигдолтой хэсэгтээ 4-рт бичигдэж байна. Тэд өмнөх тоглолтоо  Голландын багт 20-17 харьцаагаар хожигдсон билээ. Энэ сарын 5-нд тэд Литва болон БНСУ улсын багуудтай тоглоно.

Манай баг D хэсэгт орсон бөгөөд Нидерланд, Литва, Серби, БНСУ багуудтай нэг хэсэгт орсон байна. Эрэгтэй багт А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар багтсан билээ.