ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутнуудын тэтгэлгийг 200 мянга болгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-04

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын анхдугаар зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлд мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна.

Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, аргазүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна гэдгийг онцлов. Мөн тэрээр “ Багш нарын зүгээс ачааллыг бууруулах, багц цаг нь 45 байгааг 36 болгож буурууллах гэх мэт тулгамдсан асуудлуудыг нь бас өнөөдөр Ерөнхий сайдтай ярилцаж шийдвэрлэх үүрэг чиглэл авлаа. Багш нарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газраас аль болох шийдвэрлэж байна.

Нөгөө талаас Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад залуучуудыг сурах сонирхлыг нь хөхиүлэн дэмжиж, сар тутамд 100 мянган төгрөгийн степент олгож байна. Нийтдээ 35 орчим мянган залуус энэ тэтгэлгийг авч байна. Ирэх оноос тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэхээр 2020 оны улсын төсөвт тусгаж оруулсан. Нийтдээ 80 тэрбум төгрөгийг тэтгэлэгт зарцуулна” гэлээ.