Г.Цэнгүүнбаяр Жежүгийн гранприд оролцохоор боллоо

Б.ГАНЗОРИГ
2019-10-05

ФИБА 3х3 энэ улирлын мэргэжлийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн БНСУ-ын Жежү хотноо өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцох билээ. Тэд В хэсэгт орсон бөгөөд АНУ-ын "Харлем" болон БНСУ-ын шигшээ баг болох "Инже" багуудтай нэг хэсэгт багтаад байна. Тэд эхний тоглолтоо 14:20 цагт АНУ-ын "Харлем" багтай хийх бол 17:25 цагт БНСУ-ын  "Инже" багтай тоглолтоо хийнэ.

Харин тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр дөрвөн сарын турш гэмтэлтэй байсан бөгөөд өнөөдрийн тоглолтод эргэн ирж байна. Манай багт Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар оролцохоор боллоо.