А.Ананд сүүлийн дөрвөн оноог авч багтаа эхний хожлыг авчирлаа

Б.ГАНЗОРИГ
2019-10-05

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжоү хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд өнөөдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолтуудаа хийнэ. Эрэгтэй баг ;дөнгөж сая Литвийн багийг 21-19 харьцаагаар хожлоо. Тус тоглолтын үндсэн цаг дуусахаас өмнө А.Ананд холын зайнаас шидэж амжилттай болгож нэмэлт цаг гаргасан бөгөөд дахин холын зайнаас оруулснаар тус тоглолтын цэгийг тавьжээ. Тэд дараагийн тоглолтоо 15:20 цагт БНСУ-ын багтай тоглоно.

Өмнөх тоглолтодоо Голландын багт 20-17, дараагийн тоглолтоо Сербийн багт 21-18 харьцаагаар ялагдал хүлээгээд байсан билээ. Манай эрэгтэй багт А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар багтсан билээ.