ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Электрон тамхинаас үүдэлтэй өвчнөөр 18 хүн нас баржээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-07

Электрон тамхитай холбоотой уушгины өвчлөлийн 1080 тохиолдол бүртгэгдсэнээс 78 хувь нь ТНС бодис агуулсан шингэнээс болсон байна. Америк орон даяар электрон тамхинаас үүсэлтэй өвчлөлийн тоо 1080 бүртгэгдсэнээс 18 хүн нас бараад байгаа билээ. Сүүлийн долоо хоногт л гэхэд 275 өвчлөл шинээр бүртгэгдсэн байна.
Мэргэжилтнүүд уг үл мэдэгдэх өвчний эх үүсвэрийг зогсолтгүй хайж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүрэн тодорхой болгоогүй ч "Dank vape" тэргүүтэй компанийн үйлдвэрлэдэг каннабиснаас гаргаж авсан ТНС мансууруулагч бодисыг өндөр тунгаар агуулсан шингэнүүд байж болзошгүй гэж таамаглаж байãàа àæ.
Нийт 514 өвтөн дээр судалгаа хийхэд 77 хувь нь ТНС агуулсан шингэн хэрэглэдэг ба 16 хувь нь никотинтой шингэн хэрэглэдэг байсан нь тогтоогджээ. Мөн өвчтөнүүдийн гурван хүн тутмын хоёр ба түүнээс дээш нь 23 орчим насны эрэгтэй, 62 хувь нь 18-34 настай, түүний талаас илүү хувь нь 15-аас доош, 91 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бөгөөд бүгд Америкийн нутаг дэвсгэр буюу Калифорн, Техас, Висконсин, Илинойс гэх газруудад бүртгэгджээ.